Өмгөөллийн үйлчилгээ
Иргэний эрх зүйн маргаан
2023.09.23 16:42
Манай институтын хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс харилцагчид холбогдох аливаа иргэний эрх зүйн хүрээндэх маргааныг шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч ажилладаг.
- Шүүхийн болон шүүхийн бус журмаар хэрэг маргаан шийдвэрлэхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
- Нэхэмжлэлийн төсөл боловсруулах, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн хариу тайлбар боловсруулах, сөрөг нэхэмжлэл гаргах, хүсэлт гаргах;
- Тухайн хэрэгтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагад гомдол, хүсэлт, өргөдөл гаргах;
- Тухайн хэрэг маргаанд холбогдуулан бусад шаардлагатай эрх зүйн зөвлөгөө өгөх;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох