Санхүү, Аудит
Санхүү, Аудит
Монгол улсын санхүүгийн зах зээлийн тэргүүлэх салбар болох Банкны салбар нь 2020-2023 оны Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хууль, эрх зүйн өөрчлөлт, Банкны бүтцийн өөрчлөлт зэрэг олон өөрчлөлтийг хийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй томоохон салбар билээ. 2022 онд системийн нөлөө бүхий таван банк нээлттэй хэлбэрийн хувьцаат компанийн хэлбэрт шилжин олон нийтэд нийт хувьцааны 5-15 хувийг санал болгосон нь Монголын банкны салбарын үнэлгээг өсгөж, банкуудыг иргэдэд нээлттэй болгосон томоохон үйл явдал болсон.
Манай институтын гишүүн байгууллагууд нь мэргэжлийн өндөр түвшинд, тухайн салбарт ажиллаж байсан туршлагатай хамт олон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, давхар даатгал, арилжааны банк, аудитын чиглэлээр эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр чиглэлээр иргэд, байгууллагууд хуулийн этгээд байгуулах, тусгай зөвшөөрөл авах, дотооддоо мөрдөх дүрэм, журмын төсөл боловсруулах, шүүхэд төлөөлөх зэрэг чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.