Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
ЭРХЭМ ЗОРИЛГО
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.
|
АЛСЫН ХАРАА
ҮТ нь бизнесийн амжилтын ТАЛБАР байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад ХӨТӨЧ нь болно.
|
ҮНЭТ ЗҮЙЛС
-Чадварлаг, эвсэг хамт олон -Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа -Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ -Ёс зүйт үйл ажиллагаа -Манлайлал
|
СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД
Бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэх
Бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловсруулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, сайжруулах бүх шатанд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах
Гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, урамшуулах
Бизнесийн олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх
Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандаж гишүүд, бизнес эрхлэгчид, түншлэгч байгууллагуудыг үнэ цэнэтэй мэдлэг, мэдээллээр хангах
Танхимын засаглал, менежементийг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нөөцүүдийг бэхжүүлэх
ЧАНАРЫН БОДЛОГО
Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, ажиллагсадын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бизнесийн оролцогч талуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар гишүүд, үйлчлүүлэгчид, бизнес эрхлэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж, олон талын дэмжлэгийг үзүүлнэ.