A. ДОРЖГОВОВ

Шихихутуг Их Сургууль, Иргэн, бизнесийн эрх зүйн танхимийн эрхлэгч, багш

Боловсрол:

  • 1999 онд МУЙС, Хууль зуйн сургулийн хууль зуйн ухааны магистр
  • 1981 онд МУИС, Хууль зуйн сургуулийн эрх зуйн бакалавр

Мэргэшсэн салбар:

Иргэний эрх зүй: Бизнесийн эрх зүй, банкны эрх зүй, үнэт цаасны эрх зүй

Процессын эрх зүй: Шуух, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Шихихутуг Их Сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн Тэнхимийн эрхлэгч, багш. А.Доржготов нь 2015 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр

  • 1981-1988 онд Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд Хуулийн хэлтсийн дарга
  • 1988-1989 онд Төв аймгийн хуулийн хэлтэст, Хэлтсийн дарга
  • 1989-1990 онд Төв аймгийн хууль зүй арбитрын хэлтэст, Хэлтсийн дарга бөгөөд ерөнхий арбитрч
  • 1990-1993 онд БНМАУ-ын Дээд шүүхэд, Улсын дээд шүүхийн гишүүн
  • 1993-2015 онд Монгол улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн шүүгч
  • 2015 оноос одоог хүртэл Шихихутуг Их Сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн Тэнхимийн эрхлэгч, багшаар ажиллаж байгаа. Бизнесийн эрх зүй, банкны эрх зүй, үнэт цаасны эрх зүй болон шүүх, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар мэргэшсэн арбитрч юм.

Арбитрч А.Доржготов, түүний мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • Тэрээр АНУ-ын Вашингтон хотод Банк санхүү, дампуурлын эрх зүй,
  • ХБНГУ-д Иргэний процесс, Захиргааны шүүхийн процессын хууль тогтоомжоор 2 удаа,
  • Голландад ардчилсан нийгэм дэх шүүхийн үйл ажиллагааны асуудлаар,
  • Швед улсын Арбитрын ажиллагаа, Хятад улсад шүүхийн мэргэжил дээшлүүлэх хүрээлэн,
  • Тайваний хуульчдын мэргэжил дээшлүүлэх хүрээлэн, Филиппин болон Японд Шүүгчийн ном ба хууль хэрэглээний арга зүйн асуудлаар,
  • БНСУ-д шүүгчийн сургалтад тус тус хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн,
  • Монгол улсдаа Голландын төслөөр явуулсан 2 жилийн цуврал сургалтад хамрагдсан,
  • Мөнгө угаахтай тэмцэх асуудлаар, Германы сангаас жил бүр зохион байгуулдаг Иргэний хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ, мөн Европын сэргээн босголтын банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, ШЕЗ-өөс хэрэгжүүлсэн худалдааны эрх зүйгээр мэргэшүүлэх цуврал сургалт зэрэг бусад сургалтуудад хамрагдан мэргэжил , мэргэшлээ дээшлүүлсэн.

Арбитрч А.Доржготовын авсан шагнал урамшуулал:

Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын ойн болон бусад ойн медалиуд, Хууль зүйн Тэргүүний ажилтан, Шүүхийн тэргүүний ажилтан, Монгол улсын төрийн албаны тэргүүний ажилтан, цол тэмдэг Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдэг, МХАҮТ –ын арбитрын, оны “онцлох арбитрч”.

Гаргасан ном, бүтээлүүд:

  • Монгол улсын шүүгчийн ном /хамтын бүтээл/, 1998 он - Тус ном нь ардчилсан шүүхийн шүүгчдэд зориулсан онол арга зүйн анхны гарын авлага бөгөөд Монгол, англи хэл дээр тус тус хэвлэгдэн шүүгчдийн ширээний ном болон хэрэглэгдэж байснаараа түүний ач холбогдол оршино.
  • Монгол улсын Иргэний хуулийн тайлбар, Гэрээний эрх зүй /хамтын бүтээл/ 1,2,3-р боть- 2007, 2012, 2014 он.
  • Процессын эрх зүйн толь, 2014 он.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, 2014 он.
  • Процессын эрх зүй /онол, туршлага/, 2013 болон 2014 он.
  • Гэм хор учруулснаас үүсэх үүрэг ба Иргэний хууль хэрэглэх шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал, 2014 он.
  • Хувьцаа эзэмшигчийн эрх, 2014 он.
  • Монгол Улсын иргэний эрх зүйн судлаач, мэргэжлийн хуульчдад зориулсан Иргэний хууль тогтоомжийн бүрэн хэмжээний түүхэн эмхэтгэл боловсруулан гаргах ажлыг санаачлан зохион байгуулж “Өмгөөлөл судлалын академи, МУИС –ын ХЗС –ийн Хувийн эрх зүйн тэнхимтэй хамтран Монгол улсын иргэний эрх зүй судлаачдад зориулсан цуврал 6 боть ном гаргах зорилт тавин ажиллаж, 2018 онд “Монгол Улсын иргэний хуульд холбогдох баримт бичиг /2001-2002/, Монгол Улсын иргэний хуульд холбогдох баримт бичиг /1993-1995/, БНМАУ-ын иргэний хуулийн 1963 оны нэмэлт өөрчлөлтөд холбогдох баримт бичиг. 1990 онд номуудыг хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон, үлдэх номуудыг эмхэтгэн боловсруулах ажил амжилттай хэрэгжиж байна.
  • Хууль тогтоомжийг хэрэглэх онол арга зүй болон Компанийн хуулийн тайлбар, 2020 он.
  • Монгол Улс дахь арбитрын шүүх, баримт бичиг болон Монгол Улсад арбитр үүсч хөгжсөн түүхэн замнал номыг арбитрч, доктор Т.Мэндсайхантай хамтран бичиж хэвлэлд шилжүүлсэн. Нийт 40 шахам ном бүтээхэд хамтран зохиогчоор оролцсон.
  • Хууль, эрх зүйн мэргэжлийн 20 гаруй номын редакцын зөвлөлд ажилласнаас гадна эрх зүйн онол, хууль хэрэглээний арга зүйн өгүүлэл нийтлэл 120 гаруй бичиж мэргэжлийн сэтгүүл, эмхэтгэл болон бусад хэвлэлд нийтлүүлсэн.
    Монгол Улсын шүүх, эрх зүйн баримт бичиг, 2016 он - Томоохон хэмжээний эмхэтгэл ном гаргасан, улмаар “Монголын шүүх” гурван боть номыг 2016 онд бүтээхэд оролцож “ Иргэний болон процессын эрх зүй: Дэлхийн жишиг- Монголын туршлага” сэдэвтэй нийтлүүлсэн.
  • Түүнчлэн худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн хүрээнд шүүгчийн сургалтын ажлыг хариуцан Олон улсын иргэний эрх зүй, Даатгалын эрх зүй, Оюуны өмчийн эрх зүй, Зээлдүүлэгчийн эрх зүй, Ашигт малтмалын эрх зүй, Дампуурлын эрх зүй, Даатгалын эрх зүй, Өрсөлдөөний эрх зүй, Хувьцаа эзэмшигчийн эрх зүйн гарын авлага зэрэг ном, бүтээлүүдийг боловсруулах ажлыг хариуцан ажиллаж, уг номуудыг хянан тохиолдуулах, бичиж боловсруулахад оролцон эдгээр сэдвээр шүүгчийг сургалтад хамруулан мэргэшүүлэх ажлыг 2013-2014 онд зохион байгуулж байсан.