Их Зос ХХК

"ИХ ЗОС" ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь үйлдвэр үйлчилгээ, уул уурхай, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын байгаль орчны зевлех үйлчилгээний чиглэлээр 2016 оноос хойш тасралгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид 2016 оноос хойш Алтны үндсэн ордын далд уурхай, уусган баяжуулах үйлдвэр, Нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах, Алтны шороон орд Барилгын материалын ордууд. Нефть боловсруулах үйлдвэр, Газрын ховор элементийн олборлон баяжуулах. Нарны цахилгаан станц, Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах, Дархан хотын цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, бохир усны болон дулааны шугам хоолой барьж байгуулах, Төмөр-цайрын хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах, нойтон болон хуурай соронзон баяжуулах үйлдээрийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

Байгаль шинжлэл, хүрээлэн буй орчны асуудалд иж бүрэн хандах, орчин үеийн түвшний судалгаа, байгаль орчны зезлех үйлчилгээ хийх чадвар туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай, олон жилийн дадлага туршлагатай судлаачдаас бүрдсэн баг хамт олонтой.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Байгаль орчны төлөв байдал, суурь судалгаа
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
  • Байгаль орчны стратегийн үнэлгээ
  • Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
  • Орчны хяналт шинжилгээ мониторингийн ажил

 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

Аливаа төслийн үйл ажиллагаанаас үүдэн хүрээлэн буй орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чигл байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулахад манай компанийн уйл ажиллагааны эрхэм зорилго чиглэгд

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД:

1. Мэдээлэл цуглуулах- Төслийн талбайг мэргэжлийн судлаачид гүйцэтгэж байна. Төслийн тодорхойлох, издээллийг нэгтгэх,судалгааны хүрээнд загвар байгуулах.

2. Хээрийн судалгаа- Хээрийн ажиглалт, судалгаа сорьц дээж авах, хэмжилт хийх

  • Геоморфологийн судалгааны арга
  • Гидрологийн судалгааны арга
  • Агаарын чанарын судалгааны арга
  • Байгаль орчны төлөв байдлын судалгаа
  • Херсний судалгааны арга 
  • Ургамалжлын судалгааны арга
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
  • Нийгэм-эдийн засгийн судалгаа, үнэлгээ
  • Амьтны аймгийн хээрийн судалгааны арга
  • Теслийн оновчтой хувилбарыг сонгох
  • Тухайн орчны ландшафтын судалгаа
  • Болзошгүй аюул осол, эрсдлийн үнэлгээ
  • Техноген нөлөөллийн судалгаа

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан Үнэлгээний хээрийн судалгааг үндсэн хэв шинжийг тодорхойлогч хүчин зүйлүүд болох газарзүйн байршил, геологи, хөрс, гадаргын болон газрын доорх ус, уур амьсгал, амьтан ургамлын төрөл зүйлээр Монгол улс болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, стандартын дагуу мэргэжлийн судлаачид гүйцэтгэж байна. Төслийн талбайн сорьц, Дээжүүдийг ИТГЭМЖЛЭГДСЭН лабораториудад шинжлүүлдэг. Олон нийтийн оролцоог хангах үүднээс нутгийн иргэдээс саналыг тайланд тусгадаг.

3. Боловсруулалт /Судалгааны мэдээлэлд анализ хийх, эс боловсруулах/

  • Байгаль орчны төлөв байдлын судалгаа
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
  • Нийгэм-эдийн засгийн судалгаа, үнэлгээ
  • Сөрөг нөлөөллийг тодорхойлох, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ, зөвлөмж
  • Байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээ
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
  • Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр

4. Тайлан нэгтгэх, батлуулах гэсэн үе шаттайгаар явагдана.