Хуулийн фирмүүд
"Легал Линк Си Би Эй" ХХК
Өмгөөллийн “Легал Линк Си Би Эй” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 2 партнер 10 орчим хуульч, эрх зүйч нартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус хуулийн фирмийн хуульчид нь Монгол улсад хэрэгжсэн, хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгөх, маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн ажиллаж буй туршлагай, мэргэшсэн хамт олон болно.
Хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд бизнесийн эрх зүйн асуудал чухал байр суурийг эзэлж байгаа ба аливаа төрлийн гэрээ, контракт байгуулахдаа санхүүгийн эрх зүйн асуудал хамгийн чухалд тавигддаг учраас санхүүгийн эрх зүйн мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэн үйлчлүүлэгч танд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж буйгаараа давуу талтай.
Голлох үйлчилгээ үзүүлэгч салбар:
- Уул уурхайн салбар;
- Санхүү бүртгэл;
- Хүний нөөц;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд;
- Барилга, төмөр зам.
Манай өмгөөллийн нөхөрлөл нь ФИДИК-ээс гаргасан Мөнгөлөг ном, Улаан ном, Ногоон ном, Цагаан ном зэргийг ашиглан, Монголын эрх зүйн нөхцөлд нийцүүлэн гэрээний төсөл боловсруулах, үйлчлүүлэгч байгууллагад ФИДИК-ийн Монголын авто замчдын холбоо буюу ФИДИК-ийн Монгол улс дахь цорын ганц гишүүн байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын авто замчдын холбоотой хамтран ФИДИК-ийн жишиг гэрээнүүд, тэдгээрийн хэрэглээ сэдвээр сургалтуудыг амжилттай зохион байгуулаад байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://legal-link.mn/