Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Байгаль орчны эрх зүй
2023.09.23 16:28
Манай улсад уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар хөгжихийн хирээр байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг зөв зохистой ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээх асуудал чухлаар тавигдаж байна.
Манай хүрээлэн байгаль орчны эрх зүйн хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд дараах эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэн хамтарч ажиллахад бэлэн байна.
- Байгаль орчны хууль тогтоомжийн тухай үйлчлүүлэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт явуулах;
- Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхтэй холбогдуулан эрх зүйн магадлан шинжилгээ хийх, гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, энэ харилцаанд зөвлөгөө өгөх;
- Байгаль орчныг хууль тогтоомжийн хүрээнд ашиглах, хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, түүнд учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгөх, холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл авах;
- Байгаль орчинтой холбогдох асуудлаар үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх