Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт
2023.09.23 16:40
Манай улсын аж үйлдвэржилт, дэд бүтэц, уул уурхайн салбар хөгжихийн хирээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Мөн түүнчлэн эдийн засгийн хөгжлийг дагаад олон улсын худалдаа, арилжаа эрхлэх явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.
Олон улсын худалдаанд дотоодын хууль тогтоомжоос гадна Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон олон улсын жишиг эрх зүйн баримт бичиг өргөнөөр хэрэглэгддэг онцлогтой.
Бид олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбогдон үүсэх аливаа харилцаанд дараах эрх зүйн нэгдсэн цогц зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
1. Олон улсын худалдаа
- Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, олон улсын эрх зүйн жишиг баримт бичгийн талаар үйлчлүүлэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургалт явуулах;
- Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, олон улсын эрх зүйн жишиг баримт бичгийн дагуу гэрээ болон бусад баримт бичиг боловсруулах, эрх зүйн дүгнэлт хийх, зөвлөгөө өгөх;
- Шүүх болон арбитрын ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, шаардлагатай эрх зүйн баримт бичиг боловсруулах;
2.Хөрөнгө оруулалт
- Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт болон татварын эрх зүйн орчны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх,
- Хөрөнгө оруулалттай холбогдох харилцаанд гэрээ болон бусад эрх зүйн баримт бичиг боловсруулах, эрх зүйн магадлан шинжилгээ, эрх зүйн дүгнэлт хийх, зөвлөгөө өгөх,
- Тогтворжуулах гэрчилгээ авахад шаардагдах эрх зүйн баримт бичгийг боловсруулах;
- Хөрөнгө оруулагчдын карт авах, визийн зөвшөөрөл хүсэх, оршин суух зөвшөөрөл авах, оршин суух хугацааг сунгуулахад холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, эрх бүхий байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулж, эрх бүхий байгууллагад үйчлүүлэгчийг төлөөлөх;