Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Оюуны өмч
2023.09.23 16:53
Оюуны өмчийн бүтээл эзэмшигч нь өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, оюуны өмчөө үр ашигтайгаар ашиглах, компани, аж ахуйн нэгж байгууллагын хувьд оюуны өмчийн менежментийг бий болгох, оюуны өмчийн аливаа бүтээлийг ашиглагчдын хувьд оюуны өмчийн тухай хууль тогтоомжийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах зэрэг нь тулгамдаж буй асуудал болдог. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн хуульчид, хуулийн фирмээс зөвлөгөө авах нь үр дүнтэй юм.
Оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн, ажлын туршлага, ур чадвартай хуульчид оюуны өмчийн эрх зүйн хүрээнд дараах нэгдсэн цогц эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг та бүхэнд хүргэж, хамтран ажиллахад бэлэн байна.
- Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахтай холбоотой асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах;
- Бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх (бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, нийтэд түгээх, түрээсээр ашиглуулах), онцгой эрхийг шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцаанд шаардлагатай эрх зүйн баримт бичгийг боловсруулан, зөвлөгөө өгөх;
- Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын холбогдох патент, гэрчилгээ авах, мэдүүлэг гаргахад шаардлагатай эрх зүйн баримт бичгийг бэлтгэх, эрх бүхий байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
- Барааны тэмдгийг олон улсын болон бүс нутгийн бүртгэлд бүртгүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх эрх бүхий байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
- Газар зүйн тэмдгийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, эрх бүхий байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, эрх зүйн зөвлөгөө өгөх;
- Оюуны өмчийн бодлогын баримт бичиг боловсруулах, оюуны өмчийн аудит хийх;
- Оюуны өмчийг хууль бусаар ашигласантай холбоотой хэрэг маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн оролцож, оюуны өмчийн газарт өргөдөл, хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар гаргах болон бусад холбогдох баримт бичгийг боловсруулах;