• 77177767
  • success@legalcenter.mn
Хууль зүйн хөгжил, шинэтгэлийн хүрээлэн
Хууль зүйн хөгжил,
шинэтгэлийн хүрээлэн
  • Нүүр
  • Бидний тухай
    • Бүтэц зохион байгуулалт
    • Зорилго
    • ТУЗ-н даргын мэндчилгээ
    • ТУЗ-н гишүүд
    • Зөвлөхүүд
  • Үйлчилгээ
    • Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
    • Өмгөөллийн үйлчилгээ
    • Судалгаа, шинжилгээ
    • Хууль зүйн баталгаат орчуулга
    • Санхүү, Аудит
    • Төсөл, хөтөлбөр
  • Хамтран ажиллагч байгууллагууд
    • Хуулийн фирмүүд
    • Зөвлөх үйлчилгээний байгууллагууд
      • Байгаль орчны үнэлгээ
      • Барилга, төмөр зам
      • Хууль зүйн мэргэжлийн орчуулга
      • Сэтгэц судлал
      • Уул уурхай
    • Олон улс дахь түнш байгууллагууд
    • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим
    • Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
    • Монголын Олон Улсын Арбитр
  • Мэдээ, мэдээлэл
  • Холбоо барих
  • ХАМТ ОЛОН
  • Хамтын ажиллагаа
    • Биднийг сонгох шалтгаан
    • Санал, хүсэлт

Хууль зүйн зөвлөх үйлчилгээ

  • Нүүр
  • Үйлчилгээ
  • Хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Гадаад иргэдэд зөвлөх үйлчилгээ

2023.09.23 17:25

Манай хүрээлэн нь албаны болон хувийн зорилгоор Монгол улсад ирэх гадаадын иргэдийн визийн зөвшөөрөл, виз болон оршин суух зөвшөөрөл авах, хугацааг сунгуулах, Гадаад орны болон олон улсын төрийн бус байгууллагыг бүртгүүлэх, зөвшөөрөл авах, Монгол улсын харьяат болох харьяатаас гарах  болон хяналт шалгалтын харилцаанд мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай хуульчид болон Англи, Хятад, Солонгос, Герман хэлтэй орчуулагч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Бид дээрх харилцаанд дараах эрх зүйн цогц зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Үүнд:

  • Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбогдуулан урилга , визийн зөвшөөрөл , виз авах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх, оршин суух зөвшөөрөл авах харилцаанд шаардлагатай баримт бичиг, гэрээ боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийг зохих төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх;
  • Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулагчийн визийн зөвшөөрөл болон виз авах,  оршин суух зөвшөөрөл авах харилцаанд шаардлагатай баримт бичиг боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийг зохих төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх;
  • Суралцах мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд шаардагдах урилга, визийн зөвшөөрөл, виз авах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх, оршин суух зөвшөөрөл авахтай холбогдсон харилцаанд шаардлагатай баримт бичиг боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийг зохих төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх;
  • Бусад албаны болон хувийн зорилгоор ирэх гадаадын иргэний урилга, визийн зөвшөөрөл, виз авах,оршин суух зөвшөөрөл авахтай холбогдсон харилцаанд шаардлагатай баримт бичиг боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Монгол улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох, Монгол улсын харьяатаас гарахтай холбогдсон харилцаанд шаардлагатай баримт бичиг боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийг зохих төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх;
  • Гадаад орны болон олон улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл авах, зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай  холбогдсон харилцаанд шаардлагатай баримт бичиг боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийг зохих төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөх;
  • Хүүхэд үрчлэх харилцаанд эрх зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах;
  • Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газраас явуулж буй хяналт шалгалтын процесст үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, холбогдох баримт бичиг боловсруулах, эрх зүйн зөвлөгөөг өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
Хуваалцах Жиргэх
Холбоо барих
  • Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 7/1 байр, 2 давхар
  • 77177767 , 80908888
  • success@legalcenter.mn , uyangaa.lawyer@gmail.com
WeChat холбогдох
Зөвөлгөө авах
2025 © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.