Иргэний эрх зүйн маргаан

2023.09.23 16:42

Манай институтын хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс харилцагчид холбогдох аливаа иргэний эрх зүйн хүрээндэх маргааныг шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч ажилладаг.

  • Шүүхийн болон шүүхийн бус журмаар хэрэг маргаан шийдвэрлэхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  • Нэхэмжлэлийн төсөл боловсруулах, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн хариу тайлбар боловсруулах, сөрөг нэхэмжлэл гаргах, хүсэлт гаргах;
  • Тухайн хэрэгтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагад гомдол, хүсэлт, өргөдөл гаргах;
  • Тухайн хэрэг маргаанд холбогдуулан бусад шаардлагатай эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох