Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ

uyangaЭрх зүйт ёсны үндсэн шалгуур, Үндсэн хуульт төрийн амин сүнс болсон, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг мэргэжлийн үндсэн дээр хамгаалах, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албыг хашиж буй нийт өмгөөлөгчид, тэдэнтэй хамтран ажилладаг байгууллага хамт олондоо болон бидний үйлчилгээ, зөвлөгөөг найрсагаар хүлээн авдаг үйлчлүүлэгч та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье.
Манай хүрээлэнгийн өмнөө хүлээсэн үүрэг бол хууль тогтоомжийг олон түмэн, түүний дотор эрх зүйн туслалцаа шаардлагатай иргэд, хувь хүн, байгууллагад таниулан сурталчлах, тэдний эрхийг хамгаалах, аливаа үйл ажиллагааг  хуулийн дагуу явуулахад нь туслах явдал юм.

Бид мэргэшсэн чадварлаг хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн хуулийн фирмүүдийг эгнээндээ нэгтгэж, тэдгээр хамтран ажиллагч байгууллагуудаараа дамжуулан гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль зүйн болон санхүү, орчуулгын бүрэн цогц,  найдвартай үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхэд арга зүй, удирдлагаар хангах зорилго тавин ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль, ёс зүйн хүрээнд шударга, тууштай, найдвартай хамгаалах, байнгын тогтвортой харилцааг эрхэмлэх, харилцагчдынхаа мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг байгууллагынхаа үндсэн зарчим болгодог.

Манай хүрээлэн нь “Гадаад худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх ба шийдвэрлэх олон улсын байгууллага” -ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын болон БНХАУ-ын бизнес эрхлэгч, ААН байгууллагуудын хооронд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох, талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар зорин ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улстай гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хийдэг болон хийхээр төлөвлөж байгаа гадаадын иргэд, ААН, байгууллагуудын бизнесийн   үйл ажиллагааг дэмжих, тэдний хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах, гадаад худалдааны маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор  хууль эрх зүй, санхүү, холбогдох салбарын мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
Түүнчлэн хууль зүйн салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага, стандарт, мэдлэг мэдээллийг түгээх, хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр, гадаад улсын хэрэгцээтэй хууль тогтоомжийг орчуулах, олон улсын хуульчдын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалтыг гадаадын байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.

Монгол Улс дах дотоодын болон гадаадын худалдаа, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн ухамсар, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд манай Хүрээлэнгийн нийт гишүүд, өмгөөлөгч, хамтран ажиллагч байгууллагууд идэвх санаачлага гарган манлайлж ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.