Судалгаа, шинжилгээ

Манай хүрээлэнгийн зүгээс Монгол улсын эрх зүйн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, хууль, эрх зүйн хүрээнд судлах шаардлагатай агуулгыг тодорхойлон олон улсын стандартад нийцсэн мэдээллийн өгөгдөл, онолын хүрээнд судалгаа, шинжилгээг гүйцэтгэн, үр дүнг тайлагнах, олон нийт болон үйлчлүүлэгчид танилцуулах, цаашлаад асуудлыг шийдвэрлэх тодорхой алхамуудыг санал болгох чиглэлээр ажиллаж байна.

Хууль зүйн салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага, стандарт, мэдлэг мэдээллийг түгээх, олон улсын хуульчдын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалтыг гадаадын байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.