Олон улсын худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх байгууллагатай хамтран ажиллах түнш боллоо.

2023.09.08 20:05

Тус Олон улсын байгууллагад 60 гаруй улсын худалдааны төв байгуллага болон Хятадын хуулийн салбарын бүх байгууллагууд нэгдэн орсон.

Монгол, Хятадын ААН болон бизнес эрхлэгчдийн хоорондох худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, худалдаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах, шийдвэрлэх зэрэг бүхий л хууль зүйн асуудалд хятадын хууль зүйн байгууллагатай хамтран ажиллах юм.