"Легал Полиси" ХХН

Анх 2008 онд Монголын тэргүүлэх хуулийн сургуулийн багш, судлаач, арилжааны банкны зөвлөх, өмгөөлөгчид нэгдэж тус Легал Полиси фирмийг үүсгэн байгуулж байсан нь өнөөдөр үйл ажиллагааны зохих туршлагатай, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, олон улсын нэр хүндтэй хуулийн фирмүүдтэй хамтын ажиллагаатай, бизнесийн өндөр соёлыг төлөвшүүлэхийг эрмэлзэгч байгууллага болон төлөвшиж байна.

Аливаа бизнес амжилтанд хүрэхэд чанартай хууль зүйн үйлчилгээ зайлшгүй бөгөөд бид үйлчлүүлэгч нартаа шударга, үндэслэл бүхий зардлаар хамгийн сайн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх замаар урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Асуудал, маргааны ээдрээ төвөгтэй байдал, хэл соёлын ялгаа, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран бид танд өндөр чанартай үйлчилгээ үзүүлнэ гэдэгт та итгэлтэй байж болно.

Хууль зүйн үйлчилгээ эрхлэгчийг түүний хуульч, өмгөөлөгчдөөр дамжуулан үнэлж дүгнэдэг ба манай хамт олон мэргэжлийн ур чадвар, туршлагын хувьд давуу талтай байгаад зогсохгүй үйл ажиллагаандаа мэргэжлийн болон ёс зүйн стандарт, хэм хэмжээг чанд сахин мөрддөгөөрөө онцлогтой.

Манай хууль зүйн үйлчилгээний тэргүүлэх чиглэлүүд нь (a) зөвлөгөө өгөх чиглэлээр: төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP), хувийн санхүүжилтийн санаачлага (PFI) бүхий хөрөнгө оруулалтын төслүүд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, инноваци – оюуны өмч, өрсөлдөөн, компанийн зохистой удирдлага, үнэт цаасны чиглэлийн төслүүдэд зөвлөгөө өгөх болон (б) хэрэг маргаанд өмгөөлөх чиглэлээр иргэний, захиргааны болон эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, эвлэрүүлэн зуучлах, шүүх, арбитрийн байгууллагад төлөөлөх үйл ажиллагаа юм.

Бид үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг Монгол улсын төдийгүй бүс нутаг, олон улсын эрх зүйн орчинд төлөөлөх, хамгаалах боловсон хүчний болон стратеги түншлэлийн нөөц бололцоотой. Иймд бизнесийн аргачлал, эрсдэл, шийдлийн талаар өндөр мэдрэмжтэй манай хуульчид таны итгэлийг даах дотны зөвлөгч тань байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Танд хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилсэн,

“Легал Полиси” Хуулийн Фирмийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Даваажанцан

 

"Легал Полиси" ХХН-ийн:

ЭРХЭМ ЗОРИЛГОscreen_shot_2023-09-23_at_14-45-38

Бид ёс зүйгээр манлайлж, чанарыг эрхэмлэн үйлчлүүлэгчээ дээдэлж, мэдлэгийн капиталыг бүтээнэ.

АЛСЫН ХАРАА

Үйлчилгээний чанар, мэргэшил, менежментийн хувьд эх орондоо хүлээн зөвшөөрөгдсөн, чадвар – туршлага бүхий хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, инноваци хөгжлийг дэмжигч эрх зүйн үйлчилгээний орчин үеийн жишиг фирм байна.

БИДНИЙ ФИЛОСОФИ

  • Хуульчийн үнэ цэнэ мэргэжлийн ёс зүй дээр тогтдог
  • Хэцүү ажилд шантрахгүй ажиллаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлснээр үнэ цэнээ бий болгоно
  • Бие биенээ нөхсөн хамтач ажиллагаагаар илүү холыг туулна
  • Итгэлцэл нэр хүндийг бий болгож амжилтыг дагуулна

Дэлгэрэнгүй мэдээлэл:https://legal-policy.mn/