"Өмгөөллийн Монгол Элч консалтинг" ХХК

Монгол улсад өмгөөлөл, хууль зүйн чиглэлээр үүсгэн байгуулагдаж байсан анхны хууль зүйн товчоонуудын нэг болох "Элч" хууль зүйн товчоо болон "Тусламж" хууль зүйн товчоонууд хамтран түншлэлийн хэлбэрээр 2011 онд "Монгол элч консалтинг" ХХК-ийн байгуулж байсан ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагын хүрээнд 2013 онд "Өмгөөллийн Монгол Элч Консалтинг" ХХН болж хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөн үйл ажиллагаа явуулж байна.

"Өмгөөлөлийн Монгол Элч Консалтинг" ХХН нь 2013 оноос өмгөөллийн үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ гэсэн чиглэлээр Улаанбаатар хотод хоёр салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон залуу хуульч, өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэж, тэдгээрийг мэргэшүүлэх байдлаар ажиллаж байна. 

Бид аливаа асуудлыг хууль зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтын зарчмаар буюу зөвлөлдөх байдлаар шийдвэрлэж ирсэн нь хууль зүйн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, чадварлаг хамт олон болох үндэс суурь болсон.

Манай нөхөрлөлийн үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хүрээнд бусдын зөрчигдсөн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль, шүүхийн өмнө хамгаалахын зэрэгцээ гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээг хүргэхэд чиглэгддэг.

"Өмгөөллийн Монгол Элч Консалтинг" ХХН-ийн давуу тал:

  • Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Бизнесийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Татварын эрх зүй, Компанийн эрх зүй, Олон улсын эрх зүй, Гаалийн эрх зүйн чиглэлээр дагнан мэргэшиж буй хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн чадварлаг баг.
  • Олон жилийн хөдөлмөр, дадлага, туршлага хуримтлуулсан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн ёс зүйг чанд баримталсан, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалж, итгэл хүлээсэн баг.

Зөвлөх үйлчилгээ:

  1. Уул уурхай, эрчим хүчний үйл ажиллагаа
  2. Банк, санхүү, татвар, даатгал
  3. Компанийн эрх зүй
  4. Оюуны өмч
  5. Гадаадын иргэн, харьяатын асуудал
  6. Хөдлөх болон Үл хөдлөх эд хөрөнгө, барилга
  7. Хөрөнгө оруулалт
  8. Хөдөлмөрийн харилцаа
  9. Гэр бүлийн харилцаа
  10. Газрын харилцаа