"Хатан Газар" ХХК

screen_shot_2023-09-23_at_17-25-42 "Хатан газар" компани нь уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уул уурхайн зураг төсөл, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр 2014 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.

Уул уурхайн төсөл, төлөвлөгөөг зохиохдоо Монгол улсын болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг, стандартыг үндэслэн, чадварлаг инженерүүдийн баг, туршлагатай зөвлөх инженерүүдийн зааварчилгааны дагуу мэдлэг ур чадвараа дайчлан, орчин үеийн компьютерийн программ хангамж дээр тулгуурлан ажилладаг.

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй гадаад дотоодын аж ахуй нэгж байгууллагуудад олборлох, баяжуулах, боловсруулах, дэд бүтэц, эдийн засаг зэрэг бүх төрлийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

 

УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг уурхайн ашиглалтын систем, түүний элементүүдийг тогтоож уурхайн загвар дизайныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Geovia, Surpac, Minesched болон AutoCAD программ хангамжуудыг ашиглан боловсруулж уулын цул, ашигт малтмал, хоосон чулуулгийн хэмжээг урьдчилан тооцоолж цаашдын ашиглалт, төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.

  • Ордын ашиглалтын нөөцийн тооцоо
  • Уурхайн ажиллах хугацаа, горим
  • Уурхайн хүчин чадал, ашиглалтын системийн сонголт, харьцуулалт
  • Уурхайн төлөвлөлт, тоног төхөөрөмжийн бүтээл тооцоо, оновчлол
  • Уурхайн баяжуулалтын технологи
  • Уурхайн дэд бүтэц
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөө
  • Уурхайн эдийн засгийн үзүүлэлтүүд, зах зээлийн судалгаа зэрэг үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж байна.